Замын-Үүдэд тогтоосон цагийн хязгаарлалтыг цуцалжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Ковид19 цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагийн хязгаар тогтоосон юм. 

Тодруулбал, тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хязгаарлалт тогтоогоод байсан билээ. Түүнчлэн Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэсэн байна. 

Уг хязгаарлалтыг өнөөдөр цуцалжээ. Сумын орох гарах хөдөлгөөнийг нээсэн бөгөөд байнгын оршин суух хаягтаа Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ПГУ шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 799 хүн, 705 тээврийн хэрэгслийг шалгаж 25 зөрчил илрүүлжээ. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил давамгайлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)