Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Шатахууны хомсдол бий болж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар өнөөдөр 15.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар товлоод байлаа. Тус хуралдаанаар яаралтай шатахуун татан авах тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч Засгийн газар ээлжит бус хуралдаанаа цуцалжээ.