ФОТО: Дохионы хэлмэрчийн үйлчилгээг бий болгоё

Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя” тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, сонсголгүй иргэдийн тулгамдсан асуудалд төрийн байгууллага, олон нийтийг анхаарлаа хандуулахыг уриаллаа. Сонгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс бусадтай дохионы хэлээр харилцдаг. Гэтэл дохионы хэл мэдэх хүн цөөн байдгаас болоод нийгмийн амьдралд оролцоход бэрхшээл тулгардаг байна. Тиймээс дохионы хэлийг сурталчлах, олон нийтэд сурах сэдэл өгч, хэл, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь өргөжүүлэх зорилготой “Олон Улсын дохионы хэлний өдөр”-ийг НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ өдөр сонсголгүй иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл, найз нөхөд, дохионы хэлмэрч хамтран үе тэнгийнхэн, ах, эгч, дүү нартаа дохионы хэл сурахыг сурталчилдаг уламжлалтай юм.

Манай улс 2005 оноос хойш жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил НҮБ-аас зарласны дагуу “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя” уриан дор зохион байгуулж байна. Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй, хэл ярианы бэрхшээлтэй 12 600 иргэн дохионы хэлээр харилцдаг бол тэдэнд тусалдаг албан ёсны хэлмэрчийн тоо 20 хүрэхгүй.  Манайд мэргэжлийн дохионы хэлмэрч сургадаг их дээд сургууль байхгүйгээс сонсголгүй хүүхэд эх хэлээрээ боловсрол эзэмших нөхцөл бүрдэхгүй байгааг тэд хэлж байна. Түүнчлэн тусгай сургуулиудын сургалтын арга зүй учир дутагдалтай тул сонсголын бэрхшээлтэй хүмүүс бичгийн хэлээр ч өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хоцрогдолтой байгааг сануулсан юм.

Бид тайван жагсаалыг зохион байгуулж буй Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны тэргүүн А.Энхбаатараас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр “Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад бид өнөөдөр төр, засагтаа дуу хоолойгоо хүргэж байна. Дохионы хэл бол сонсголгүй иргэдийн эх хэл. Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн тухай хуулийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж тусгасан байдаг. Гэвч амьдрал дээр дохионы хэлийг сургах, сурталчлах тал дээр анхаарал хандуулдаггүй. Түүнээс болж нийгмийн харилцаанд оролцох боломж хязгаарлагддаг. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг нь баталчихвал бид энгийн иргэдээс дутахгүй ажиллаж амьдрах боломж бий. Сонсголын бэрхшээлтэй иргэдийг илүү цагаар ажиллуулах, цалин өгөхгүй байх зэрэг олон бэрхшээл гардаг. Өнөөдөр Дохионы хэлний тухай хууль батлагдаагүй байгаа. Тиймээс дохионы хэлний орчуулагчийг дэмжих хөтөлбөрийн талаар ярих боломжгүй байдаг” хэмээн ярилаа.

Монгол улсад хэл ярианы бэрхшээлтэй 1200 гаруй хүн, дохионы хэлээр харилцаж чаддаг 8300 гаруй иргэн, дохионы мэргэжлийн хэлмэрч 20 шахам л байдаг. Дохионы хэлмэрч сургах тогтолцоо байхгүй нь сонсголгүй иргэдтэй харилцан ойлгох чадвартай хүмүүс, дохионы хэлмэрч цөөхөн байгаагийн нэг шалтгаан болдог байна. Тиймээс Монгол дохионы хэлний хуультай болж хэлмэрч, орчуулагчдыг мэргэжлийн сургуулиудаар бэлтгэн, улмаар сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмж сайжруулахыг уриалсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих