Цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж байна

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газар бүртгэгдэх нь ихэсч байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилж буй аж.  

Улсын хэмжээнд  санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)