АНУ-ын нэрт дуучин, реппер Ники Минажийн нөхөр Кеннет Петти одоогоос 27 жилийн өмнө хүчин үйлдэхийг завдсан хэргээр 10 жилийн ял авч, дөрвөн жил, зургаан сар торны цаана сууж байжээ.

Ийнхүү бэлгийн хүчирхийлэл үйлдэж, дөрвөн жилийн ял эдэлсэн учир  дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн Нью-Йорк мужид хоёр дахь шатны бэлгийн хүчирхийлэгч гэж тооцогддог байжээ. Гэтэл тэрээр 2019 онд Калифорнид нүүж очихдоо цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэж байсан гэдгээ бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тиймээс түүнд 10 жилийн хорих ял өгч болзошгүй нөхцөл байдал үүсчээ.