Төрийн албаны ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сард авна

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэл  2021 оны энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагаас ирэх сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах аж. 

Харин Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн тогтоол батлагдсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)