“Apple” корпораци ухаалаг утасны ээлжит шинэ загвар iPhone 13-ыг хэрэглэгчдэдээ танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь өмнөх загвараас илүү хурдан А15 чип, тод дэлгэцтэй болсон ба цэнэг дуусах хугацаа нь 2 цаг 30 минутаар илүү байх аж. Мөн өмнө нь зөвхөн фото зураг авахад ашиглагддаг байсан портрейт буюу хөрөг зураг авах горимыг видео бичлэг хийхэд ашиглах боломж нэмэгджээ. “Бичлэг хийхдээ уг горимыг идэвхжүүлснээр камер тусгалдаа орж ирсэн дүрсүүдээс гол дүрийг нь сонгож, автоматаар фокуслах чадвартай юм байна. “Ийм чадвар өөр ямар ч гар утсанд байхгүй” гэж компанийн СЕО Тим Кук онцолжээ.
Багтаамжийн хувьд, хамгийн багадаа 128 гигабайт /Өмнөх загвар 64 гигабайт байсан/ бөгөөд 500 гигабайт хүртэл нэмэх боломжтой. Зарим бүрдэл хэсгийг хуучин сэлбэг болон хуванцар савнаас бүрдэх дахин боловсруулах материалаар хийсэн байна. Өмнө нь яригдаж байсан "Хиймэл дагуулын сүлжээ ашиглаж дэлхийн хаанаас ч ярих боломжтой" гэх мэдээлэл нь ташаа болохыг Тим Кук залруулсан.

Iphone hэрэглэгчдийн багагүй хувь нь буюу 250 сая хэрэглдэгч 3.5 жил гар утсаа шинэчлээгүй гэсэн судалгааг “Wedbush Securities” фирмээс гаргасан. Энэ үед нээлтээ хийж байгаа нь шинэ загварын борлуулалтад сайнаар нөлөөлнө гэж тооцоолж байгаа юм байна.
“Apple” iPhone 13 үндсэн загвараас гадна iPhone 13 Mini, Pro /3 камертай/ Pro Max /3 камертай/ загваруудыг гаргаж байга ба iPhone 13 mini 679, iPhone 13 779. The iPhone 13 Pro 949, илүү том Pro Max 1,049 загвар нь 949 фунт стерлингийн үнээр худалдаалагдах юм.