МҮХАҮТ-аас ээлжит судалгаагаа цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор явуулжээ.
Уг судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгч оролцсон байна.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн
Түүнчлэн судалгаанд оролцсон гурван хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58% нь энэхүү зээл бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэж хариулжээ.
Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) дутагдал, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал, тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал хүндрэл учруулж байна.
Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байгааг судалгааны тайланд дурджээ.
Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн олонх нь бизнесээ сэргээж, хэвийн үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна гэж үзсэн байна. Тодруулбал,