Талибан бүлэглэл нь Афганистаны их сургуулийн оюутнуудыг хүйсээр нь тусгаарлан, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүд их сургуульд суралцахыг зөвшөөрсон хэдий ч эрэгтэйчүүдтэй цуг сууж суралцахыг хориглоно. Түүнчлэн заах хичээлийн агуулгыг шинэчлэн анхаарах болно хэмээн дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдэгсэн байна . Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, Талибанчууд "манай лалын шашин , үндэсний болон түүхэн үнэт зүйлд нийцсэн, бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай исламын сургалтын хөтөлбөрийг бий болгохыг хүсч байна" гэжээ. 1996-2001 оны хооронд Талибаны эрхшээлд байсан охид, эмэгтэйчүүдийг сургууль, болон их сургуульд сурч боловсрохыг хориглосон байжээ. НҮБ -ын Боловсролын хэлтэс болох ЮНЕСКО -гийн саяхан гаргасан тайланд Талибууд хяналтаа тогтоосноос хойш 17 жилийн дотор бага сургуулийн охидын тоо бараг 0 байсан бол харин одоо 2.5 сая болж өссөн байна.