Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Зэвсэгт хүчний cургалтын төвд есдүгээр сарын 9-нд эхэлжээ. Есдүгээр сарын 09-12-ны хооронд зохиогдох энэ тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорих юм.

Тэмцээн гар буу, карбин, бүлгийн мэргэн буудагч, холимог, удирдлагын гэсэн нийт таван төрлөөр зохиогдож буй аж. Тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлж хилийн 0303 дугаар тусгай салбар, хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ны хамтарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Харин удирдлагын буудлагын төрөлд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ, Хүний нөөц бодлого зохицуулалтын газрын дарга, хурандаа Б.Батмөнх, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, хурандаа М.Батсайхан нар цэц мэргэнээ сорьж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)