Томуугийн вакцинжуулалт энэ сарын 13-наас эхэлнэ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Б.Баярболд томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын 10 хоногийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Жил бүрийн есдүгээр сард ЭМЯ-наас дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд томуугаас сэргийлэх хүрээнд есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Өмнөх жилүүдэд томуугийн вакцинжуулалт аравдугаар сарын сүүл үеэс эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлэхээр боллоо. 

Манай улс жилд дунджаар 100 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил тоог нь хоёр дахин нэмэгдүүлж татан аваад байна. 

Томуугийн эсрэг вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь зохион байгуулах үүрэг, чиглэлийг ЭМЯ-наас хүргүүлэн ажиллаж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ашгүй дээ эртхэн хийх нь.

    0 0 Хариу бичих