Дэлхий даяар болж буй газар хөдлөлт, сейсмологийн идэвхжлийг илрүүлэн шууд олон нийтэд мэдээлдэг volcanodiscovery.com цахим хуудаст нэгэн хачирхалтай мэдээлэл тавигджээ. "Үл мэдэгдэх үзэгдэл" /Неизвеснтное событие/ гэсэн тодорхойлолттой уг мэдээлэлд

“Үл мэдэгдэх үзэгдэл /эхлээд газар хөдлөлт гэж бүртгэгдсэн/: Улаанбаатар хотоос өмнө зүгт 1.7 км-т. Манай албаны мониторингоор газар хөдлөлт бүртгэгдсэн ч үүнийг нэг ч олон улсын газар судлалын агентлагууд баталсангүй. Тиймээс газар хөдлөлт байсан гэх магадлал бага байна. Огноо орон нутгийн цагаар бямба гаригийн шөнө 04:02 цагт” гэсэн байна.

Volcanodiscovery.com цахим хуудаст мэдээлснээр, идэвхжил илэрсэн байршлыг Улаанбаатараас хоёр, Зуунмодоос 21, Зүүнхараагаас 111, Дарханаас 191, Эрдэнэтээс 242 км зайтай байсан гэж тэмдэглэжээ.