ABBA хамтлаг цахим тоглолт хийнэ

Шведийн алдарт дөрвөл Abba дахин нэгдэж, шинэ уран бүтээл хийх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэд 40 жилийн дараа 10 дуутай шинэ цомог гаргах болсноо сонсогчдодоо дуулгалаа. “Abba Voyage” нэртэй уг цомог нь ирэх арваннэгдүгээр сард, шинэ тоглолтынх нь өмнөхөн гарах юм байна. Тоглолт цахимаар болох бөгөөд виртуал аватарууд “Mamma Mia”, “Waterloo” зэрэг хит дууг нь дуулах гэнэ. Тоглолтын бэлтгэл эхэлсэн бөгөөд студид бичлэгийн ажил үргэлжилж байгаа аж.

Тоглолтод дуулах виртуал Abba 

Хамтлагийн гишүүн Бенни Андерсон “Бид эхэндээ хоёр л дуу бичүүлэх зорилготой байсан. Гэхдээ дараа нь дахиад хэдийг хийж яагаад болохгүй гэж бодсон” хэмээн ярьжээ.  Улмаар тэд 10 дуу бичүүлж, өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан цомог болон цахим тоглолтынхоо талаар олон нийтэд мэдээлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөгшрөөд хоолой нь муудсан байгаа даа...

    0 0 Хариу бичих