Коронавируст халдварын улмаас ЭЕШ-ээс хоцорсон сурагчдын шалгалт эхэллээ

Өнөөдөр коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй сурагчид ЭЕШ нөхөн өгнө.

Шалгалт өнөөдөр англи хэлний хичээлээр эхэлнэ. Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас есдүгээр сарын 02-04-ний хооронд шалгалт авахаар болсон билээ . Ингэхдээ эмнэлгийн магадлага, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас шалгалт өгч чадаагүй сурагчид шалгалтанд орох боломжгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)