Mono photography awards буюу 2021 оны шилдэг хар цагаан гэрэл зургийн шалгаруулалт өндөрлөлөө. Энэ жил уралдааны шагналын сан 12500 ам.доллар болсноос 9000 нь мөнгөн шагнал байсан юм. Уралдаан хүн, амьтан, газар гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж амьтан төрөлд "Далай доорх матар" бүтээлээр Диана Ферни Куб, газар төрөлд "Мөчир" бүтээлээр Мелани Синклер, хүн төрөлд "Гэмшигч" бүтээлээр Сусан Свентек нар тэргүүн байрыг эзэлжээ.