
Дэлхийн хамгийн хаалттай улс болох БНАСАУ-д гадны сэтгүүлч, зураглаачдыг барагтай бол нэвтрүүлдэггүй. Харин Британийн гэрэл зурагчин Стефан Гладеуд зугаа цэнгээний газар, кино театр, үйлдвэр албан байгууллагаар орж жирийн иргэдийн зургийг авахыг зөвшөөрчээ.
Умард Солонгосын жирийн иргэд барууны сэтгүүлчийн дуранд хэрхэн буусныг сонирхуулья. Эдгээр зургуудыг цар тахлын хөл хорио тавигдахаас өмнө буюу 2019 оны үед Пёнянд авчээ.













