Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 2022 хүн эдгэрчээ.
Мөн таван иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 314 нь Улаанбаатарт, 1282 нь орон нутагт бүртгэгдсэн байна.