АНУ-ын CBS компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэдэг “The Models” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ. Монголын загварын салбарт байр сууриа олсон нэр хүндтэй мэргэжилтнүүд, формат эзэмшигч компанийн зөвлөх продюсерууд зэрэг туршлагатай баг уг төсөлд ажиллаж, монголын дараагийн топ моделийг шалгаруулах юм. Модель болох хүсэлтэй охидод мөрөөдлөө биелүүлэх гүүр болдог тус нэвтрүүлэгт оролцсоноор загварын салбартай танилцах томоохон боломж олдох болно. Нэвтрүүлгийн бүртгэл 18-25 насны охидод нээлттэй бөгөөд бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Та онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл Edutainment TV фэйсбүүк хуудсанд буй бүртгэлийн холбоос руу орж, зааврын дагуу бөглөөд илгээх боломжтой.
Мөн Боловсрол телевизийн байранд өдөр бүр 9:00-18:00 цагийн хооронд анкет хүлээн авч байна. Ингэхдээ дараах зүйлсийг бэлтгэн ирээрэй.
Үүнд:
Өөрийн биеийн харьцааг харуулсан зургаа баруун, зүүн, урд талаасаа даруулан А5 хэмжээтэй хэвлэн авч ирэх. Нэг минутын хугацаатай, өөрийгөө илэрхийлсэн товч танилцуулга бичлэг хийж файлаар авч ирнэ. Энэхүү бичлэг нь мэргэжлийн түвшинд байх шаардлагагүй бөгөөд гар утсаар бичсэн байж болно. Мөн зураг авалтад оролцож байсан туршлагатай бол тухайн зургаа, туршлага байхгүй бол өөрийн чөлөөт зургаа хэвлэн авч ирээрэй.