Лондоны Олимпийн хараал үнэхээр байдаг уу

“Лондон-2012” зуны олимпийн наадмаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Харамсалтай нь энэ хугацаанд тус олимпод оролцож байсан тамирчдаас 18 нь хорвоог орхижээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Лондоны олимпийн хараал гэж нэрлэж буй. Гэхдээ энэ үнэн байх боломжтой юу. Үнэхээр тийм зүйл болоод байна гэж үү?

Энэ талаар хамгийн анх Францын “BFMTV” телевиз сурвалжилсан. Эл нэвтрүүлгээр Лондон-2012”-ын 100, 4х100 метрийн буухиа гүйлтэд оролцсон Белорусын ойрын зайн гүйлтийн тамирчин Юлия Балыкинагийн цагаас эрт таалал төгссөн тухай мэдээлжээ. Түүний цогцос Минскээс холгүйхэн орших ойд хуванцарт даруулсан байдалтайгаар 2015 онд олдсон. Юлия Балыкинагийн амь насыг хөнөөсөн хэрэгт 28 настай нэгэн эрийг буруутгаад өнгөрсөн.

Тухайн үеэс л “La Malediction Olympique” буюу “Олимпийн хараал” хэмээх үг амнаас ам дамжин яригдаж эхэлсэн гэгддэг. 

Харин өнгөрсөн оны гуравдугаар сарын 9-нд Лондоны олимпод оролцсон Францын усанд сэлэлтийн тамирчин Камиль Мюффа, боксчин Алексис Вастин нар найман хүний хамт Аргентины телевизийн шоунд оролцохоор явж байхдаа нисдэг тэрэгний осолд өртөн, зуурдаар нас барсан нь жинхэнэ дуулиан дэгдээж эхэлсэн. Тэр үед Франц улс тэр аяараа гашуудсан. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хүртэл “Нутаг нэгтнүүдийн маань гэнэтийн үхэл үнэхээр их уй гашуу авчирлаа” хэмээсэн нь үүний илрэл.

Тухайн үеэс л “La Malediction Olympique” буюу “Олимпийн хараал” хэмээх үг амнаас ам дамжин яригдаж эхэлсэн гэгддэг. Тухайн үед амтай үүний тухай ярьж, мэтгэлцэж, өөр өөрсдийн таамаглал дэвшүүлсэн гэхэд хилсдэхгүй. “Олимпийн хараал” гэдэг үг “ВВС”-гийн Европын хэвлэлийн мониторингийн асуудал эрхэлсэн Пол Кеннедигээс үүсэлтэй ч гэх нь бий.

 Олимпоос хойш 18 тамирчин золгүй байдлаар амиа алдлаа.  Сара Тэйт бол хамгийн сүүлчийнх нь

Гэхдээ энэ үг цаг хугацааны аясаар хэсэг хугацаанд мартагдаад байсан ч энэ оны гуравдугаар сараас хойш дахиад л олны анхаарлыг татаж эхэллээ. Австралын сэлүүрт завины алдарт тамирчин, Лондоны олимпийн мөнгөн медальт Сара Тэйт савны хорт хавдрын улмаас нас барсных нь дараа “Le Figaro”-гийн сурвалжлагч Жиль Фестор “Лондоны олимпод оролцсоныхоо дараа амиа алдсан тамирчдын тоо нэмэгдсээр, маш урт жагсаалт гарсаар байгаа. Тус олимпоос хойш 18 тамирчин золгүй байдлаар амиа алдлаа.  Сара Тэйт бол хамгийн сүүлчийнх нь” хэмээсэн. Түүний энэ үг спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татаж, төөрөгдөл үүсгээд буй. Зарим нь эргэлзэж байхад, нэлээдгүй хэсэг нь “18 тамирчин гэдэг бол их тоо” хэмээн үүнд бат итгэж байгаа гэнэ.

“Лондон-2012”-т 10568 тамирчин оролцсон. Тэгээд бодохоор 18 тийм их тоо мөн үү. Хүн амын нас баралтын ерөнхий коэффициентээр авч үзвэл жилд 1000 хүн тутмйн 7.89 нь нас бардаг хэмэн “Global Sports Statistics”-ийн Роб Мастродоменико баталжээ. Энэ судалгаагаар дүгнэвэл 10568 тамирчнаас 333 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэх учиртай байсан гэнэ. Тэгэхээр Роб Мастродоменикогийн хэлснээр 18 бус 28 болох байсан аж. Ийм байсан болоосой гэж хэн ч хүсэхгүй нь мэдээж. Хамгийн эрүүл, саруул биетэй хүмүүс бол тамирчин гэдгийг бодолцох хэрэгтэй. Ер нь дөрвөн жилд 18 гэдэг бол тийм их тоо биш. Тиймээс үүнийг “олимпийн хараал” гэж үзэх боломжгүй юм. 

 

Лондоны Олимпод оролцсоноос хойш амиа алдсан тамирчид: 

2012.12.07 Микронезийн бөх Кейтан Грэхем (зүрхний шигдээс)
2013.01.03 ӨАБНУ-ын уулын дугуйчин Берри Стандер (дасгал сургуулилтынхаа үеэр машинд мөргүүлсэн)
2013.05.09 Их Британийн дарвуулт завины тамирчин Эндрю Симпсон (тэнгист золгүй тохиолдлоор осолдсон)
2013.06.15 Оросын жүдоч Елена Иващенко (амиа хорлосон)
2013.08.04 Австралийн боксчин Билли Уорд (амиа хорлосон)
2013.08.16 Египетийн бөх Абдельрахман эль-Трабили (буудуулсан)
2013.10.19 Таиландын бууч Жаккрит Паничпатикум (буудуулсан)
2013.11.06 Гватемалын хүндийг өргөлтийн тамирчин (сүрьеэ)
2013.12.29 Оросын бөх Бесик Кудухов (зам тээврийн осол)
2014.05.03 Их Британийн теннисчин Елена Балтача (элэгний хорт хавдар)
2015.03.09 Францын усанд сэлэлтийн тамирчин Камиль Мюффа (нисдэг тэрэгний осол)
2015.03.09 Францын боксчин Алексис Вастин (нисдэг тэрэгний осол)
2015.03.27 Канадын 400 метрийн зайн гүйлтийн тамирчин Дондре Барнаби (тэнгист сураггүй болсон)
2015.06.25 АНУ-ын дарвуулт завины тамирчин Тревор Мур (тэнгист сураггүй болсон)
2015.10.28 Белорусын богино зайн гүйлтийн тамирчин Юлия Балыкина (хөнөөсөн)
2015.11.10 Францын триатлонч Лоран Видаль (зүрхний шигдээс)
2015.12.10 Гондурасын хөлбөмбөгчин Арнольд Перальта (буудуулсан)
2016.03.03 Австралийн сэлүүрт завины тамирчин Сара Тэйт (савны хорт хавдар)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Olimp duhuj baihad yun ontsgui medee tabidag um be? Yamar heregtei gej!!! Tamirchdiin setgel sanaand muugaar nuluulnu gej bodoj bna. Eniig nairuulj tabisan hun setguulch mun uu? Teneg baihaa

    0 0 Хариу бичих