"Улаанбаатар төмөр зам"-ын даргаар Ц.Хүрэлбаатарыг томилуулах саналаа ОХУ-д илгээжээ

"Улаанбаатар төмөр зам" ОХУ, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тус байгууллагын даргыг ОХУ-тай зөвшилцөн томилдог. Тиймээс манай улс хэнийг уг албан тушаалд томилуулах саналаа ОХУ-д илгээжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ "Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу бол даргаа хоёр талаас гурав гурван жилээр ээлжлэн томилох ёстой. Гэхдээ 1949 онд "Улаанбаатар төмөр зам" байгуулагдсанаас хойш 1991 он хүртэл Орос даргатай байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хоёр жилд нь л Орос даргатай байсан. Бусад хугацаанд нь манай талаас томилогдсон дарга нар удирдсан. Бид "Улаанбаатар төмөр зам"-ын даргад тус нийгэмлэгийн орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлсэн саналаа ОХУ-д илгээсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Амжилт хүсье. Мундаг хүн шүү дээ. Нүдээ олжээ

    0 0 Хариу бичих
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  3. Ямар сургууль төгссөн, Орос хэл маш сайн мэддэг бх ёстой доо

    0 1 Хариу бичих