С.Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдна

Токиогийн олимпын дэвжээнд өнөөдөр манай улсын хоёр тамирчин гарна. Чөлөөх бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдахаар сугалаа таарсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай барилдах юм. Урьдчилсан шатны барилдаан 11.00 цагт эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна. Х.Болортуа өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад хоёрдугаар байр эзэлсэн амжилттайгаар олимпод оролцож байгаа юм.

Мөн өнөөдөр С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана. Азербайжаны Э.Манолова, Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан С.Батцэцэгтэй хүрэл медалийн төлөө барилдах юм. Медалийн төлөөх барилдаанууд 17.15 цагаас эхлэх бөгөөд С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих