Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шөвгийн наймд МУГТ Э.Цэндбаатар Оросын тамирчин Альберт Батыргазиевт 2-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Шүүгчдийн оноо өгсөн байдлыг тодруулбал,

  • Нэгдүгээр үе: Альберт Батыргазиев 0-5 Э.Цэндбаатар
  • Хоёрдугаар үе: Альберт Батыргазиев 2-3 Э.Цэндбаатар
  • Гуравдугаар үе: Альберт Батыргазиев 5-0 Э.Цэндбаатар

Э.Цэндбаатар эхний шатанд Кенийн Николос Оконго Окотыг 3-2 харьцаагаар, хоёрдугаар шатанд Вьетнамын боксчин Нгуен ван Дуоныг 5-0 харьцаагаар хожсон юм.