Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 992 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 352 нь Улаанбаатар хотод, 640 нь орон нутагт гарлаа.
Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 165,147 боллоо.
Сүүлийн хоногт 60-80 насны таван хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 807-д хүрч байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2058 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 10,591 хүн байгаа бол эмнэлэгт 1730 хүүхэд, 392 жирэмсэн эх эмчилгээ хийлгэж байна. Түүнчлэн нийт 2,817 жирэмсэн эмэгтэй Ковид19 халдвар авчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,271
- Хүндэвтэр- 2,511
- Хүнд – 894
- Маш хүнд - 177 хүн байна.
