Өнөөдөр манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал эхэлж Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаа ба хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Хоёрдугаар дасгал наймдугаар сарны 2-нд болж тэр өдрөө медалийн эзэд тодорно. (UBS, SBN, VTV)

10:28. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Бурмаа зодоглоно. Тэрээр эхний шатанд Японы Хирое Минагаватай барилдана.

Ялсан нь шөвгийн наймд Канад болон Эстонийн бөхчүүдийн ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

16:48. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын тавдугаар байрны шагналт Оросын 23 настай Альберт Батиргазиевтай тулалдана.

Тэдний ялсан нь Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубийн Лазаро Алварез болон дэлхийн аваргын хүрэл медальт Тайландын Чачай-Дека Батди нарын ялсантай тулалдана. (NTV, TV8, TM)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цэндбаатар гурван үе илт давуу байсаар атал харамсалтай ялагдлаа.Тэр Кубын шүүгч ямарч байсан авилга авсан байхаа.

    0 0 Хариу бичих