Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна.
Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдаж дагах барилдааныг Герман Улсын багтай хийж ялагдлаа. Тодруулбал, Монголын багаас хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар болон мөнгөн медаль авсан Саид Моллай нараас бусад нь ялагдаж Монгол Улсын баг тэмцээнээ өндөрлүүллээ.