Сүүлийн 24 цагт 1286 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1,286 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 510 нь Улаанбаатар хотод, 776 нь орон  нутагт гарлаа. 

Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 164,155 боллоо.

Сүүлийн хоногт 20-80 насны зургаан хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 815-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  2041 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 10,698 хүн байгаа бол эмнэлэгт 1,754 хүүхэд, 411 жирэмсэн эх эмчилгээ хийлгэж байна. Түүнчлэн нийт 2,816 жирэмсэн эмэгтэй Ковид19 халдвар авчээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 6,269
Хүндэвтэр- 2,679
Хүнд – 929
Маш хүнд - 170 хүн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)