Өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд манай улсын долоон тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

Тодруулбал,

10:00 цагаас Жүдо бөхийн холимог багийн барилдаан эхэлнэ. Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан. Эрэгтэй -90, +90, -73 кг жин, эмэгтэй -57, -70, +70 кг жингийн барилдаанууд болно.

Тус төрлийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

11:00 цагаас эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны урьдчилсан дасгал эхэлж О.Есүгэн цэц сорино. Тус төрөлд нийт 49 тамирчин оролцож байгаагаас хамгийн өндөр оноо авсан наймантамирчин финалд шалгарна.

Финалын буудлага 15:00 цагаас эхэлнэ. (UBS, SBN, VTV)