Маргаашнаас махыг ил задгай худалдааг хоригложээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар болжээ. 

Тус захирамжид "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэжээ. 

ШӨХТГ-аас долдугаар сарын 23-нд ”Хүчит шонхор” худалдааны төвд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн юм. 

-Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,

-Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,

-Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. За дотор агаар илүү бохир гээд гадаа агаарт гар гэдэг биз дээ Хэрэв дотор зарвал агаар сэлгэлтийг сайн болгоорой Нэл хүний амьсгалсан бохир агаар битүү орчинд үрждэг Гадаа бол вирус устдаг Гадаа гаа тохижуулж шороо тоосгүй болгочихвол зүгээр байсан юм Тэгээд махаа бүтээж байх зэргийг шаардаад хэвшүүлэх хэрэгтэй Дотор гээд үнээ нэмнэ биз

    0 0 Хариу бичих
  2. Цагаан сараар ууц зарж болохгүй гэсэн үгүү

    1 0 Хариу бичих
  3. Үнэд л орно доо Яана вээ

    0 0 Хариу бичих
  4. Одоо л нэг ухаарч байх шивдээ заваан хоол хийдэг хоолны газар заваан бохир орчинд мах хунс худалдаалдагыг бурэн зогсоод ядаж шинжилгээний бичигтэй мах хунсийг худалдаалж суряа хуний ногоо жимс жимсгэн байна шинжилгээ гэдэг ойлголт ч байхгуй юун сонин юм гэх аятай бдг жимс дотороо оттэй бас янз бурийн нянтай угуйг мэдэхгуй ходолморлож олсон монгоороо овчин,хор худалдаж идэх сайхан биш л бна лдоо

    2 0 Хариу бичих
    • Чи савалсан махаа авал даа гичий чинь чиний тэр мөнгөнд тааруулбаал олон хүн өлсөж үхнэ цувдай толгой шийр гэж мэдэх үү ялзарсан бөгсөө

      1 0
  5. буцаад нөгөөх нимгэн хальсан гялгар уутандаа зарна гэсэн үг үү. угаасаа л тэгж зарж байна даг.

    1 0 Хариу бичих
  6. Zuw mash zuw

    1 0 Хариу бичих