Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай сэлэгч Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
ОУХМ М.Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлжээ. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон.