Туркуудын санаанд сүндэрлэж буй Османы эзэнт гүрэн

Турк улс олон улсын тавцан дахь байр сууриа бэхжүүлэн өргөжүүлж, аливаа асуудалд их гүрний амбийцаар хандах болсон нь нууц биш. Ойрхи Дорнод, Сирийн асуудалд гүнзгий хутгалдан орсон тэдний гараа сунгах дараагийн боломж нь Уулын Карабахын дайн байсан. Санаснаа ч авч чадсан билээ. Бид энэ удаа “Тэд” буландаа Туркийн гүрний амбийцын талаар хойд хөршийн лента.ру цахим хуудаст тавигдсан нийтлэлийг хураангуйлан хүргэж байна.

Оросын ноёрхлыг буулгаж, Азербайжантай холбоогоо зузаатгав

Уулын Карабахын дайнд Азербайжан ялсан явдал бүс нутгийн хүчний харьцааг эрс өөрчилжээ. ОХУ дайныг зогсоох ажилд идэвх гаргасныхаа хүчээр Уулын Карабахад хяналт тогтоож чадсан ч бүс нутгийн хэмжээнд цор ганц том тоглогч байхаа болив. Азербайжаныг анхнаасаа үгээр ч, үйлдлээр ч дэмжсээр ялуулсан Туркийн үүрэг ОХУ-тай зэрэгцэж, Бакутай тогтоосон холбоо, дайнд ялснаар олж авсан давуу талуудыг нэмбэл бараг илүү гарлаа. Туркийн цэргүүд Азербайжаны армитай хамтарсан сургуулилалт байнга хийж, төрийн мэдлийн “Анадолу” агентлаг нь Анкара Бакутай харилцах харилцаагаа “Нэг үндэстэн- Хоёр улс” гэж тодорхойлж байгаа талаар байнга мэдээлж буй. “Лента” энэ удаа Туркийн гүрний санаархалд Азербайжан нэгдэж, Османы эзэнт гүрний нэг хэсэг болох уу гэсэн сэдвийг хөндөж байна.

“Шуша”-дсан нь

Шуша бол Уулын Карабахын жинхэнэ бэлгэ тэмдэг болсон хот юм. Азербайжаны арми чухам энэ хотыг эзэлснээрээ Арментай хийсэн дайнд ялах нөхцөлөө бүрдүүлсэн гэж хэлж ч болно. Тиймээс Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Туркийн албан тушаал нэгтэн Режеп Тайип Эрдогантай чухам энэ хотод уулзаж, “Түүхэн ач холбогдолтой” гэгдсэн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд гайхах юмгүй. Тунхаглал мэдээж хоёр улсыг цаашид нэгдэх, эсвэл цэрэг, эдийн засгийн блок үүсгэх ч юм уу, албан ёсны бичиг баримт биш. Гэхдээ өмнө нь тэртэй тэргүй маш нягт байсан харилцаа илүү дээд түвшинд шилжиж байна гэсэн агуулгатай мэдэгдлийг хоёр төрийн тэргүүн хийсэн нь анхаарал татсан юм.

Азербайжан улсын ерөнхийлөгч Ильхам Алиев

Азербайжан, Турк улсууд цаашдаа яг өмнөх шигээ бие, биенийхээ аюулгүй байдлыг хангаж, бусад чухал асуудлууд дээр ч үргэлж хамт байна гэдгийг бид энэ тунхаглалаараа харуулж байгаа юм.

Хоёр улс цаашдаа дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, худалдааны чөлөөт эргэлтийг хангах механизм бий болгох, батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах гээд цаашид онь холбох, дөрөө харшуулах өргөн боломжийг нээж байгаа нь үнэн юм. Мөн түүнчлэн, хамгийн осолтой нь, ямар нэг улс энэ хоёр улсын аль нэгэнд дайн зарлавал нөгөө улс нь шууд ижилхэн хүлээж авах нь. Режеп Тайип Эрдоган Шушагаас Туркэд эргэж ирсэн даруйдаа Турк-Азербайжаны хамтарсан цэргийн бааз байгуулах талаар мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн зургаадугаар сарын 28- 30-нд “Мустафа Кемаль Ататюрк-2021” цэргийн хамтарсан хээрийн сургууль зохион байгуулжээ.

Хээрийн сургууль хийх асуудлыг Шушагийн тунхаглал батлахаас ч өмнө төлөвлөсөн байсан гэнэ. Р.Т.Эрдоган Шушад очиж, тунхаглал баталсан нь хоёр улс батлан хамгаалах салбарт хамгийн дээд түвшинд хамтарч байгааг албан ёсоор зарлан тунхагласан л болохоос аль хэдийнэ энэ хэмжээнд хүрчихсэн. Сүүлийн гурван жилд хоёр улсын арми 22 удаа хамтарсан сургуулилт хийжээ. Ингэж нягт хамтарч байгааг шинжээчид Ильхам Алиев Азербайжаны армийг Туркийн армийн жижигсгэсэн хувилбар болгохыг хүсдэгтэй холбон тайлбарлаж байна.

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Шушагийн тунхаглал гэхэсээ илүү 2017 онд хоёр улсын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний 21 дүгээр зүйлийн хүрээнд явагддаг аж. 21 дүгээр зүйлд батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, цаашдаа Азербайжаны цэрэг офицеруудыг бэлтгэх зориулалттай сургалтын баазыг Туркийн нутаг дэвсгэрт байгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлыг гүйцэтгэхээр заажээ. Энэ нь яваандаа Азербайжаны батлан хамгаалахын боловсон хүчин Туркт бэлтгэгдэж, нэг ёсондоо И.Алиевын туйлын зорилго биелнэ гэсэн үг юм. Азербайжан өмнө нь энэ салбарт ОХУ-тай хамтардаг байснаа ийнхүү нүүр буруулж байна. Азербайжаны батлан хамгаалах салбарын 18000 боловсон хүчин Турк улсад бэлтгэгдээд байгаа бөгөөд Турк улс тэтгэлэг олгодог. Энэ тоо цаашид эрчимтэй өсөх нь тодорхой байна. Орост боловсрол эзэмшсэн цэргийн өндөр албан тушаалтнуудыг халж, оронд нь Туркт боловсорсон нэгнийг тавьж байгаа нь үүний нэг илрэл юм. Азербайжаны Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга Нажмеддин Сабыков үүрэгт ажлаасаа халагдсан нь яг ийм шалтгаантай гэнэ.

Турк улс ийнхүү Азербайжаны батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэхийн хажуугаар армийн зэвсэг техникийг ч шинэчилж өгч байна. Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акарагийн ярьснаар бол энэ чиглэлд хийгдэх ажлын замын зураг аль хэдийнэ зурагджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд Азербайжан улс Туркийн батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдийг нутаг дэвсгэртээ байрлуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан. Албажуулсан нь сая болохоос 2018 оноос хойш хамтарсаар ийм түвшинд хүрсэн нь энэ.

Гэхдээ хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дээр бичсэн шиг зөвхөн боловсон хүчин, үйлдвэрлэл, хамтарсан сургуулилт төдийгөөр хязгаарлагдаж байгаа юм биш. Цаашдаа бүр ч илүү нягт ажиллаж магадгүй байгаа талаар дор өгүүлнэ.

Туркийн “Turkiye” сонины 2020 оны аравдугаар сарын 27-ны дугаарт “Тураны армийн шийдэл” нэртэй нийтлэл гарчээ. Зохиогчид уг нийтлэлдээ турк угсааны улсуудаас бүрдэх Пантуркийн нэгдсэн армийг байгуулах асуудлыг хөндсөн байна. Туркийн толгойлох тэрхүү армид Азербайжан, Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан нэгдэх боломжтой гэсэн байв. Энэ санаа үнэхээр бодлого болоод, эрх баригчид хэрэгжүүлэхийн төлөө явлаа гэж бодоход нэгдэх хамгийн боломжтой улс нь Азербайжан байна.

“Нэг үндэстэн-Хоёр улс”-аас “Нэг үндэстэн-Нэг улс” руу...

Азербайжаны дуучин Талиб Талейгийн нэг дуу “Өнгөрсөн нэгэн цагт бид туурга тусгаарласан, гэхдээ одоо бид нэгдэж, нэг үндэстэн боллоо. Нэг үндэстэн, хоёр улс” гэж эхэлдэг байна. Энэ дуу азербайжанчуудын хүсэл зоригийг 100 хувь илэрхийлэхгүй ч гэсэн ерөнхий чиг хандлага, эрх баригчдын хүсэл зоригийг бол хангалттай харуулах болов уу. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудаар азербайжанчуудын 91 хувь нь Туркийг гол холбоотноо гэж үздэг гэсэн дүн гарч байгаа аж. Уулын Карабахын асуудал дээр эргэлзээгүй тусалсан нь энэ хандлагыг улам бататгасан нь тодорхой юм.

Азербайжаны тэрбумтан, Ильхам Алиевын ойрын холбоотон Ильхам Рахимов төрийн мэдлийн “Ени Мусават” сонинд өгсөн ярилцлагадаа “Улс орон “Нэг үндэстэн хоёр улс” загвараас “Нэг улс-нэг үндэстэн” загвар руу шилжих” талаар ярьсан нь энэ сэдэв Азербайжанд хаалттай байхаа больсныг илтгэнэ. Энэ санааг зөвхөн эрх баригчид биш, сөрөг хүчин ч дэмжиж байгаа ажээ...

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 487

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Эцэст нь цөмийн дайнд хүргэхээс өөр аргагүй болгоно

    0 0 Хариу бичих
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  4. Ийм дэмий юм битгий тавь л даа

    0 0 Хариу бичих
  5. Туркийн эзэнт гүрэн гэгчийг байгуулахыг санаархаад байгаа юм байхдаа.Эр хүний дотор эмээл хазаартай морь багтанааааа гэж...Ккк.Эзэн богд Чингис хааныг маань санагалзаад л...

    0 0 Хариу бичих
  6. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  7. Тэхээр Эзэн Чингис хааныг маань монгол хүн биш Турк хүн байсан гэх гээд байгаа хэрэг үү.Ккк...Тэмээг ямаа гэх гээд байа аа даа. Янз нь...

    0 0 Хариу бичих
  8. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  9. Монголын түүхээр ч их оролддог болсон нь сүүлийн үед маш их ажиглагдаж байгаа. Чингис хааныг Турк байсан, Mongols empire-г туркууд байгуулсан мэт л. Бид Хятад2 гээд байдаг нэг л өдөр ард урдаасаа хутга дүрүүлэх вийдээ

    1 0 Хариу бичих
    • Ovog deedes ni odoogiin Mongoliin nutag devsgert amidarch baisan bolohoor hamaatuulaad baidag baih

      0 0
  10. Xel us,yos zanshil n neg l yum bn lee.negdchixvel taarna.

    0 0 Хариу бичих
  11. Chaavaas top news page ni neg oros siteni bichleg orchuulaad oruulj baidag ooriin tolgoigui uls shuu

    0 0 Хариу бичих
    • базаж байгаа толгойлогчоос их юм шалтгаална шүү дээ

      0 0
  12. Турк, Түрэг 2 үгээ ялгаж салгаж бич л дээ.

    1 0 Хариу бичих
  13. Савнаасаа халиад манай Монголын түүхээр оролддог болсон байна лээ. Чингис хааныг турк байсан мөн түүний армийн 70-80% нь туркууд байсан Монголчууд бол ердөө л харуул манаач, морь хариулагчид байсан бөгөөд бидний их түхийг үнэхээр гутаан доромжилж илт санаархдаг болсон байна лээ. Олон ч туркуудтэй энэ талаар ам муруйж байна даа.

    3 0 Хариу бичих
    • армиа туркуудээр хийчий л дээ тэгвэл. түрк түркменистан зүүн түркстан тажикстан азейрбажан киргиз казах. армиа хариулаад л манаад л явж байя

      0 0
  14. Байнга дарагдаж байна гэж юу байх вэ, өндийх цаг нь болсон. Үүний баталгаа нь эзэнт гүрэн байгуулж байсан түүх . Нэг удаа хийж чадаж байсныгаа давтахад болохгүй гэх газаргүй

    0 0 Хариу бичих
  15. Gosriin tureguud. Manaihan bolgoomjloh heregtei shuu

    2 0 Хариу бичих