11811,9 килограмм эмнэлгийн хог хаягдлыг устгажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ээлжит цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 194 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 45.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 379 объектын 57.779 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д  өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд долоодугаар сарын 29-ний өдөр 177 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 39 тусгаарлан ажиглах байр, 18 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 16 дархлаажуулалтын түр цэг, Чингис хаан боомт дахь ХМХА, нийт 250 цэгээс 11811,9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 11811,9 кг хогийг устгаснаас 10847,6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 964,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 299 байцаагч ажиллаж нийт 5,053 авто машинаар нэвтэрсэн 13,693 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /20201.07.29-ний 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 345 тээврийн хэрэгслээр 755 зорчигч, хотоос гарах чиглэлд 568 тээврийн хэрэгслээр 1181 зорчигч нэвтэрсэн. Хяналт шалгалтын хугацаанд зорчиж буй иргэд болон хяналт тавьж буй албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт,  амны хаалт, бээлий зэргийг зөв өмсөж, сольж буй байдал, хог хаягдлын зайлуулалт, ариутгал халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийж буй байдалд хяналт тавьж байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 848 тээврийн хэрэгсэл, 1118 жолооч, зорчигч, Улсын хилээр гарсан 785 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 991 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны  нийслэлд 543 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын явцад 41 зөрчлийг илрүүлэн 27 буюу 65,8 хувийг арилгуулав.

Илэрч буй дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -27
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 9
  • Цаг хэтрүүлэн ажилласан -2
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)