Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутагт байрлах “Сэрүүн” нуурт автомашинтайгаа живж амиа алдсан осол энэ сарын 29-ний өдөр гарсан байна.
Ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Л/41 настай/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд суудлын автомашинтайгаа живсэн байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.