“Токио-2020” Олимпын наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Медалийн чансаагаасаа БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна.
Тодруулбал, БНХАУ-ын баг 16 алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бол Япон улс 15 алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальтайгаар удаалж байна.
Харин АНУ, ОХУ, Австрали, Их Британи, БНСУ, Нидерланд, Франц, Герман зэрэг улсууд ар, араасаа жагсаж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын 44 дүгээрт бичигдэж байна.