Цагдаагийн алба хаагчид үйлчилгээний газар буй хоёр иргэнийг зодож байгаа бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэднийг албан тушаалаас нь халж, хэргийг хянан шалгаж байгаа талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлсэн.

Тэгвэл цагдаагийн алба хаагч саатуулах байранд буй нэг иргэний биед халдаж байгаа дахин нэг бичлэг нийгмийн сүлжээнд байршсан байна.

Тодруулбал, саатуулах байранд байсан иргэнийг цагдаагийн алба хаагч гаднаас орж ирэн, цохиж унагасан дүрс бичлэгт буужээ. Үүний улмаас тухайн иргэн амь насаа алджээ. Тухайн хэрэг 2019 онд болсон бөгөөд алба хаагчийн гэм буруу шүүхээр тогтоогдсон тул ял шийтгэл эдэлж байгаа аж.