Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 1,294 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 398 нь Улаанбаатар хотод, 896 нь орон нутагт гарлаа.
Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 162,869 боллоо.
Сүүлийн хоногт 40-80 насны долоон хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 809-д хүрч байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2126 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 10,368 хүн байгаа бол эмнэлэгт 1806 хүүхэд, 436 жирэмсэн эх эмчилгээ хийлгэж байна. Түүнчлэн нийт 2,809 жирэмсэн эмэгтэй Ковид19 халдвар авчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,394
- Хүндэвтэр- 2,780
- Хүнд – 1025
- Маш хүнд - 166 хүн байна.