Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчтин Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт ялагдал хүлээсэн юм.

Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцсан юм. Тодруулбал, “Сэтгэл байгаад бие үнэхээр явахгүй байна. Төлөвлөж байсан тактикаасаа тэс зөрж барилдлаа. Сүүлийн жилүүдэд маш олон ялагдал, стрессийг монгол түмэн, жүдо сонирхогчиддоо өгсөн байх. Уучлалт хүсье.

Сүүлийн хоёр жил маш их бэртэл авсан. Маш их ялагдал дундаас намайг олимпын эрх автал дэмжсэн, надад итгэсэн гэр бүлийнхэндээ, ханьдаа, найзууддаа, багийнхандаа, багш нартаа баярлалаа. Чадахаараа хичээлээ, үнэхээр болсонгүй” гэлээ.