Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаад улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдсан, 2021-2022 онд үргэлжлүүлэн суралцах оюутнууд наймдугаар сарын 20-ны дотор гэрээгээ сунгахыг санууллаа.
Харин шинээр сонгон шалгаруулалт зохион байгуулах тухайд "Ковид19 цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсвийн боломжгүй болсон тул Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах хүсэлттэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулахгүй"-г БШУЯ-наас мэдээллээ.