Ковид19-ийн Дельта хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 132 болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Харин коронавирусийн Альфа хувилбар182 оронд, Бетта хувилбар 131 оронд, Гамма хувилбар 81 оронд илэрчээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо найман хувиар өсөж, 3.8 сая давсан байна. Мөн хугацаанд 69 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 21 хувиар эрс өссөн үзүүлэлт болжээ.