Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртжээ

Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй өнөөдөр нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртжээ.

Тэрбээр эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоон түрүүлсэн байна. Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон (7:40.33 мин) бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мундаг охин байна даа, манайхан байдаггүй ээ,

    1 0 Хариу бичих