ШТС-ууд шатахууны үнээ дахин 300 төгрөгөөр нэмжээ

Энэ сарын эхээр шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь импортоор орж ирж буй автобензины үнэ өндөр байгаатай холбоотой гэх тайлбарыг холбогдох байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл шатахууны үнэ өнөөдрөөс дахин нэмэгджээ.

Тодруулбал, өчигдрийн байдлаар АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан юм. Харин өнөөдрөөс нэр бүхий шатахуун түгээх станцууд автобензины үнээ 300 төгрөгөөр үнээ нэмсэн байна.

Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон байна. Түүнчлэн бусад ШТС-ууд ч автобензины үнээ нэмэхээр зэхэж буй аж.

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн Газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар өчигдөр Засгийн Газраас мэдээлсэн. 

Тиймээс манай улс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байгаа аж. Одоогоор манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 30-40 хоногийн нөөц байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлсэн.

Түүнчлэн тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "БНХАУ дахь автобензины үнэ ОХУ-ынхаас харьцангуй өндөр байдаг.  Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь бууна гэсэн үг" гэж мэдээлсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Нефть боловсруулах үйлдвэр гаргаад алаад өгнө, бензин бохьноос хямдхан болно гээд цөм цөм бүлтрээд байсан яасан? Аса Дагваа ах дүү нартайгаа нийлээд авчихсан улсаа шатахууны хамаарлаас гаргана гээд тоомроод байсан яасан? Ганц үйлдвэр барьчих чадаогүй гэхээсээ сэтгэлгүй л байгаа нь ил байна. Хамаг юмны үнэ өсөөд ААН-үүд дампуурч ард олон сөхөрч байна шүү. Ингээд энэ засаг намынх нь уналт эхэлж байгаа бололтой

    0 0 Хариу бичих
  3. Өвчний өмнө 1660 үнэтэй байсан шатахууны үнэ одоо бүр талийлаа л даа.

    0 0 Хариу бичих
  4. 45 honogiin nuutstei bn gesen huuchin vneer bgaa ni duusaad shineer irehdee yadaj nemegdene biz de 45 honogiin daraa

    4 0 Хариу бичих
    • 2021.1 saraas hoish aldagdaltai ajillaj bga gesen medee baisan. 45 honogiin umnu ch aldagdaltai baisanch nemeegvi gej oilgoloo

      0 0