Өчигдөр 132,210 тун Pfizer вакцин иржээ

Өчигдөр буюу долдугаар сарын 28-нд 132,210 тун Pfizer вакциныг тээвэрлэн авчирчээ.Ингэснээр худалдан авах гэрээ хийсэн 2.5 сая тун вакцинаас 549,900 тунг хүлээн аваад байна.

Монгол Улсын Засгийн газар Ковид19-ын цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Pfizer Inc (Pfizer/Biontech) компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү худалдан авалтыг Япон улсын Засгийн газраас хандивласан буцалтгүй тусламжийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.        

Вакциныг худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа юм.

Коронавирусийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн төв агуулахад горимын дагуу хадгалж буй бөгөөд агуулахыг өргөтгөж байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 3- р вакцин хийлгэмээр байна

    0 0 Хариу бичих
  2. хаана үйлдвэрлэсэн тодорхой бичнэ үү

    0 0 Хариу бичих