Турк улс 2022 онд ээлжит бус сонгууль явуулж магадгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Тэгвэл ээлжит бус сонгууль боллоо гэхэд гарсан ямар ч улс төрийн хүчин Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Анкарагийн их сургуулийн профессор, Орос судлалын тэнхимийн эрхлэгч Салих Йылмаз хойд хөршийн лента.ру цахим сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлжээ. Турк улсад Крымын татарууд хангалттай олноор оршин суудаг. Тиймээс энэ асуудлаар оролдох нь ямар ч улс төрийн хүчинд сайн зүйл авчрахгүй гэнэ.

Туркийн нөлөөний бүс болох Хойд Киприйг тэрээр Крымтэй адилтгаж болохгүй гэж дүгнэжээ. Кымчүүд хэрвээ өөрсдийн сайн дураар тусгаар тогтнолоо зарласан бол ОХУ-ын харкяанд оролгүй, өөрсдөө тусдаа нэг улс болох байсан гэж тэрээр тайлбарласан байна.

Станбул дахь Малтепе их сургуулийн профессор Хасан Унал өмнө нь лента.ру цахим хуудаст өгсөн ярилцлагадаа ОХУ Хойд Киприйг, Турк крымыг харилцан хүлээн зөвшөөрч болох юм гэсэн агуулга илэрхийлж байхжээ. ОХУ үүнийг яагаад хүүлээн зөвшөөрөх ёстойг тэрээр “Нэгдмэл Кипр Умард Атлантын цэргийн эвэлд элсэж, ОХУ-ын эрх ашигт хохиролтой ажиллагаа явуулах эрсдэлтэй” гэж тайлбарлаж байсан юм. Түүний энэ санаа Кремльд хүртэл сонсогдсон бөгөөд “ОХУ-ын нэг ч муж, тэр дундаа Крым хэлэлцээний сэдэв болох учиргүй” гэж мэдэгдэж байсан юм.