Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1,243 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 511 нь Улаанбаатар хотод, 732 нь орон  нутагт гарлаа.

Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 160,344 боллоо.

Сүүлийн хоногт 40-80 насны долоон хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 796-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  2100 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 10,835 хүн байгаа бол эмнэлэгт 1748 хүүхэд, 424 жирэмсэн эх эмчилгээ хийлгэж байна. Түүнчлэн нийт 2,776 жирэмсэн эмэгтэй Ковид19 халдвар авчээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,552
  • Хүндэвтэр- 2,803
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 178 хүн байна.