Засгийн газар өнөөдөр /2021.07.28/ ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлал хийж Токиогийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзсан юм.

Хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар 12:00 цагаас мэдээлэл хийнэ.