Өнөөдөр спортын гурван төрөлд монгол тамирчид өрсөлдөнө

Токио 2020 олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр спортын гурван төрөлд монгол тамирчид өрсөлдөнө.

Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаан Улаанбаатар цагаар 10:00-13:30 цагт болох бөгөөд манай улсын тамирчин Г.Алтанбагана зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Испанийн жүдоч Николоз Шеразадишвилитай барилдах юм. 

Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 12:50 цагт Б.Урантунгалаг, 16:18 цагт Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорино.

Түүнчлэн гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар Токио 2020 олимпын наадмын хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:06 цагт Вьетнамын тамирчинтай хийх юм. Харин боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд 10:30 цагт М.Мягмаржаргал Британийн тамирчин Лорен Прайстай хүч үзэхээр оноолт таарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мягмаржаргал, Алтанбагана хоёр ялагдсан.

    0 0 Хариу бичих