Токио 2020 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулсан Өмнөд Солонгосын "MBC" телевиз улс орнуудын баг тамирчдыг танилцуулахдаа тухайн улс бүрийн онцлогийг илэрхийлсэн гэрэл зургийг хавсаргасан нь цахим орчинд багагүй шуугиан тариад буй юм.
Ингэхдээ Монголын баг тамирчдыг гарч ирэхэд Чингис хааны хөргийг үзүүлсэн бол Британичуудыг таницуулахдаа Хатан хааны хөрөг, Италичуудыг пицца, Норвегийн тамирчдыг салмон загас зэргийн зургийг хавсаргаж танилцуулсан байна.
Түүнчлэн Украины тамирчдыг гарч ирэхэд цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн станцын зургийг, Хайти улсын багийг жагсахад бослого үймээний зургийг үзүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.
Улмаар MBC телевизийн захиргаа Бямба гарагт зохисгүй зургаар улс орнуудыг илэрхийлснийхээ төлөө уучлал гуйсан бол өчигдөр ийм үйлдэл гаргасан ажилтнууддаа сахилгын арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ.