iPhone photography awards буюу гар утсаар авсан шилдэг гэрэл зургийн шалгаруулалт өндөрлөлөө. Энэ жилийн гол шагналыг Унгарын сэтгүүлч Иштван Керекес хүртсэн байна. Тэрээр Трансилвани нутгийн хоньчдын аж байдлыг iPhone 7 утсаар буулгажээ.

"Амьдралын хэв маяг" ангиллын тэргүүн байр

Бэлтгэлийн өрөөнд. Бангладешийн оролцогч Махабуб Хоссейн Хан,  iPhone XS

"Газар нутаг" ангиллын тэргүүн байр

Игуазу гол өгсөхөд. АНУ-ын оролцогч Лижи Ванг, iPhone XR

"Оны шилдэг гэрэл зурагчин" ангиллын тэргүүн байр

Эзэн хүлэг хоёр. Энэтхэгийн оролцогч Шаран Шетти, IPhone X

" Хүмүүс" ангиллын тэргүүн байр.

Халуун зуны цэнхэр өнгө. Австралийн оролцогч Кристиан Хорган, iPhone X

Дэд байрын шагналтнууд

Ангаргийн гадаргуу(Хятадын Чинхай мужид авсан). Хятадын оролцогч Дан Лю, IPhone 11 Pro Max

Агаарт алхахад. АНУ-ын оролцогч Жефф Рэйнер, iPhone X

Цэцэг.Австралийн оролцогч Кристиан Хорган, iPhone X

Давлагаа. Грекийн оролцогч Яковос Дракулис, IPhone 11