Энэ оны эхний хагас жилийн байдлаар 414 хүүхэд мориноос унаж, бэртжээ

2021 оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Хүйсийн хувьд, 99 хувь нь эрэгтэй, нэг хувь нь эмэгтэй байна. 

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байна. Энэ жил улсын баяр наадмыг тэмдэглээгүй ч уралдааны мориноос унаж бэртсэн хүүхэд 12 бол энгийн үед морь унаж байгаад унасан 139 хүүхэд байгаа аж. Мөн нэг хүүхэд эндсэн талаар ГССҮТ-өөв мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 414 хүүхэдийн ирээдүй гэмтсэн юмуу

    0 0 Хариу бичих