ШӨХТГ: ШТС-уудаас авсан дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй

ШӨХТГ-аас шатахууны компаниудад торгууль ногдуулсан талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун худалдаа эрхлэгч ААН-үүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлье. Шалгалтыг ШӨХГ, ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран хийсэн. Улмаар Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудадыг шалгаж дээрх байгууллагуудын лабораториудад шинжиллээ.

Мөн 10 вагоноос дээж авсан. Уг дээжийг Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. 

Ийнхүү автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. 

Улмаар 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Мөн таван вагоны дээж чанарын шаардлага хангаагүй.

АИ92 бензиний актаны хэмжээ бага есөн ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн. Механик хольц илэрсэн дөрвөн аж ахуйн нэгж байсан.

Зөрчилтэй ААН-үүдэд есөн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Шатахуун импортлогч, борлуулагч компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна.

Шатахууны үнэтэй хамаатай асуудлыг мөн хянасан. Долдугаар сарын 1-8-ны хугацаанд шатахуун импортлогч болон худалдаалж буй компаниуд шат дараатайгаар үнээ нэмсэн. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн учир компаниуд ээлж, дараалан үнээ нэмсэн. Тиймээс ААН-үүд үгсэн хуйвалдаж шатахууны үнэ нэмсэн асуудал үүсээгүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Түүнчлэн хуурамч шатахууны асуудал сөхөгдсөн. Бид дээрх асуудлыг шалгасан. Одоогоор Монгол улсад хуурамч шатахуун гэх асуудал тогтоогдоогүйг анхааруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. 76% арай юу ?

    0 0 Хариу бичих
  3. Оюун-эрдэнэ сайд ажлаа хийгээч ээ, наад үлбэгэр байгууллагадаа хэлээд ямар нэртэй компани шаардлага хангахгүй шатахуун оруулж ирээд зараад байгааг ил тод хэлээч ээ, хортой хоол байна, гэхдээ аль гуанз үүнийг хийгээд байгааг хэлэхгүй гээд байгаатай адил байна.

    0 0 Хариу бичих
  4. Аль компани нь муу шатахуун оруулж ирээд байгааг нэр зааж хэлээч ээ, бид сонголтоо хийе.

    0 0 Хариу бичих
  5. Яг аль компани шаардлага хангахгүй шатахуун оруулж ирээд борлуулж байгаа юм бэ, нэрийг нь зааж хэлээч ээ, бид сонголтоо хиймээр байна,

    1 0 Хариу бичих
  6. Төр ажлаа хийхгүйгээс чанаргүй шатахуун худалддаг байдал газар авч, хаширтал нь сайн торгоод бай, за тэгээд зарах үнэ-г чөлөөтэй болго. Тэгвэл гайгүй болох байлгүй,

    0 0 Хариу бичих
  7. мах нь ч тариа шахсан хульх, шатахуун нь ч, сүү нь ч антибиотиктой өмхий. шар тос нь ч ургамлын тостой. агаар нь цэвэрлэхий өмхий ханхалсан. өвөл бас алуулна, нэг л өдөр хүхэрт олноороо угаартнаа. замууд нь усан далай.

    0 0 Хариу бичих
    • төрийн байгууллага нь ажлаа хийхгүй хульх. банкууд нь дампуу. ханш нь найдваргүй.

      0 0
  8. Хохиролоо нэхэмжилж төлбөрийг маш олон жилээр тооцоххэрэг болох нь дээ

    0 0 Хариу бичих
  9. манай Монголд хулхи биш юм гэж байдаг юм уу ? хулхи улс болж дууссан юм биш үү?

    2 0 Хариу бичих
  10. Ард түмнйи арай хииж авсан унааг үнэхээр хайран яайран болгож байгаа ш дээ. Манай Бэнз лав хар утаа түймэр шиг гараад бид унаж чадахгүй л бна. Машинаа төлүүлмээр л байна хаана хандах бэ? АНУ д зүв зүгээр байсан унаа Монгоын түлшийг голоод явахгүй байна. 76 Ч БИШ 100% шүү

    0 1 Хариу бичих
  11. vnetsei tsaitai mashin tergee evdlvvlj duusaj bgan baina uudgvi novshnuud ymrch setgelgvi vils ni hazaisan har hvvrnvvd

    1 0 Хариу бичих