Сүүлийн хоногт 1309 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1309 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон  нутагт гарлаа.

Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 152539, нийт нас баралт 755, нийт эдгэрсэн нь 144245 болжээ. 

Сүүлийн хоногт 41-80 гаруй насны зургаан хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 755-т хүрч байна.

Өнгөрсөн 2997 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 144,245 боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)